Хил дээр гаалийн логистик цогцолбор барина

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 14

“Брукс-СВ” компаниудын бүлэг Буриадын Хиагтын районд гаалийн логистикийн терминалыг барьж байгуулахад 900 сая рублийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн тухай эх сурвалж мэдээллээ. “Брукс-СВ” болон Буриадын Засгийн газар нь олон улсын аялал жуулчлалын “Байгаль эко туризм +20” төслийн хүрээнд энэхүү гэрээг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан байна. Гаалийн логистик цогцолборыг Хиагт хотын ойролцоо Монгол улсын хил дээр барих юм. Төслийн хэрэгжүүлэхээр  Хиагт гаалийн логистик цогцолборыг тусгайлан байгуулжээ. Уг төслөөр талбай дээр нэгэн зэрэг 300 ачааны машин зогсох боломжтой аж. Цогцолборыг 2015 оны 4 улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сочин(202.70.46.206) 2013 оны 07 сарын 14

Алтанбулгаа тохижуулахгуй бол арай л аймаар юмаа

0  |  0
сэтгэл(202.70.46.206) 2013 оны 07 сарын 14

Тэнд нь тэгээд оросууд буриадууд ажиллах байдгvй дээ. Монголын талд хамаагvй юм байна л даа

0  |  0
Top