Хурдны замын нээлт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 14
Монголд анх удаа хурдны зам барих ажлын албан ёсны нээлт маргааш 10.00 цагт Баянзүрхийн товчооны Туулын гүүрний хажууд болно.

Уг арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцох юм байна. Дээрх зам шинээр тавигдах хурдны замуудын эхлэл бөгөөд нийт 122 км зам барих аж. Тодруулбал, Туулын хурдны зам (33 км), Баянгол (15 км), Баянхошуу (23 км), Сэлбэ гол (32 км), Бэлх (9 км), Улиастайд  (13 км) хурдны зам барихаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top