Хойд хөршийн нийслэл Москва хотоос өмнө зүгт өчигдөр зорчигч тээврийн автобус, ачааны автомашин мөргөлдсөний улмаас 18 хүн амиа алдлаа. Тэдний дунд нэг хүүхэд байв. Албаныхны ярьснаар автобусанд 60 орчим хүн байсан бөгөөд хүнд бэртсэн 28 иргэдийг Подольск, Троицк хотын эмнэлгүүдэд хүргэжээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн биеийн байдал сайн байна гэж орон нутгийн эмнэлгийн захиргаа мэдэгдсэн байна. Цагдаа нар эл хэргийг шалгаж эхэлсэн. Автобус хурд хэтрүүлэн давхиж байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр ачааны автомашины жолооч нь армени үндэстэн ба тэрбээр сүүлийн 12 сарын хугацаанд авто замын 6 зөрчил гаргаж, торгууль хүлээж байжээ. ОХУ авто ослоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Судалгаагаар авто ослын улмаас тус улсад жилд дунджаар 25 мянган хүн амиа алддаг байна.
Сэтгэгдэл ( 0 )