Монголд анх удаа хурдны зам барих ажлын албан ёсны нээлт өнөөдөр 10.00 цагт Баянзүрхийн товчооны Туулын гүүрний хажууд болно. Уг арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцох юм байна. Дээрх зам шинээр тавигдах хурдны замуудын эхлэл бөгөөд нийт 122 км зам барих аж. Тодруулбал, Туулын хурдны зам (33 км), Баянгол (15 км), Баянхошуу (23 км), Сэлбэ гол (32 км), Бэлх (9 км), Улиастайд (13 км) хурдны зам барихаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 2 )
manaihan odoo bariagvi baij boon hun tsuglluulaad bujig naadam boldgoo bolivol taarna. barichihaad neehdee teriigee hiil dee.
goyo sonsogdoj bnaa odoo l eh oron mine hugjih ni dee