АНУ-аас ирсэн “Skinne Fiber” нэрийн тураах бэлдмэлээс сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

Сүүлийн үед Шуудан илгээмжээр Америкийн нэгдсэн улсаас “Skinne Fiber нэрийн тураах бэлдмэл гэх биологийн идэвхит бүтээгдэхүүнийг онлайн интернет худалдаагаар хувь хүмүүс иргэдийн нэр дээр захиалан их хэмжээгээр импортлон ирүүлж байна. Энэ бүтээгдэхүүн нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дах хэсэгт заасны дагуу хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр хэрэглэж болох нь нотлогдоогүй, Монгол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн юм байна. Иймд шуудан илгээмжээр ирсэн эдгээр бүтээгдэхүүнийг иргэдэд олгохгүй тул баталгаагүй бүтээгдэхүүнийг интернетээр захиалахгүй байхыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас анхаарууллаа.

 

nmhg seremjluuleg1



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top