Жил бүр тамхины хэрэглээ олон сая хүний амь насыг хохироож, олон тэрбум ам. долларын хохирол учруулсаар байна. Тамхи татсантай холбоотой элдэв өвчнөөр жил бүр 6 сая гаруй хүн нас барж байгаа бөгөөд харин ХХI зууны туршидтамхины хэрэглээ нэг тэрбум хүний амь насанд хүрнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) “Дэлхийн тамхины цар дэгдэлт”-ийн тухай шинэ илтгэлд энэ тоо баримтыг дурджээ.
Мөн тамхины хэрэглээнд тавих хяналтын талаар төрийн үр нөлөөтэй бодлого баримтлах боломж улс төрийн байгуулалт, хүн амын орлогын түвшингээс үл хамааран бүх улсад бий гэдгийг илтгэл зохиогчид онцлон тэмдэглэж байна.Үүний зэрэгцээ тамхи татах нь жил бүр 500 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулдаг болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )