Залуучуудын хамтран бий болгосон “Номтой нөхөрлөе” клуб 21 аймаг- 21 000 ном аяныг өрнүүлж эхлэлээ. “Time” сэтгүүлийн гаргасан судалгаагаар хамгийн их ном уншдаг орноор Япон улс шалгарсан байдаг. Тэр ч утгаараа дэлхийн хөгжлийг түүчээлэн явдаг давуу талтай. Харин Монгол улс яагаад хамгийн их ном уншдаг улс гүрэн болж Тархины дархлаагаараа 1т бичигдэж болохгүй гэж! Залуусаа номтой нөхөрлөе гэсэн уриатайгаар тус клуб бусад хөдөө орон нутагт байгаа элэг нэгт Монголчуудаа номтой нөхөрлүүлэх үүднээс тус аяныг өрнүүлж байна . Бидний хойч үе номтой нөхөрлөж ертөнцийг өөр нүдээр харах, бидний хийж чадаагүй зүйлсийг хийх ухааныг ном өгнө гэсэн үүднээс энэхүү аянг зохиож байгаа юм. Тус аянд таньд илүүчлэх ном зохиол байвал тэднийгээ 21 аймагт тархан суугаа монголчуудтайгаа хуваалцах боломж болгож байна.

Сэтгэгдэл ( 0 )