“Дээлтэй Монгол” наадам ирэх бямба гаригт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

“Дээлтэй Монгол-2013” наадам өнгөрөгч бямба гаригт болох байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлуулсан билээ. Тухайн өдөр бороотой байсан тул зохион байгуулагчдын зүгээс наадмын товыг хойшлуулж, ирэх бямба гаригт буюу энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон байна.

Тус наадамд дүүрэг бүхэн өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн парад, загварын үзүүлбэрийг зохион байгуулж оролцох бөгөөд оролцогчдыг зургаан төрлөөр шалгаруулах юм. Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч нэг, Хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд /3-10 насны хүүхдүүдийн дунд/, Нийтийн бүжгийн шилдэг хос, Хамгийн сайхан дээлтэй хос, Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, Шилдэг зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг шалгаруулах аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top