Ерөнхийлөгч талархжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

Өнгөрсөн өвөл, хавар орон нутагт цас их унаж, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан “Малчиддаа туслая” аяныг орон даяар өрнүүлсэн билээ.

Энэхүү аянд ИНЕГ, түүний харьяа байгууллагын хамт олон идэвхи санаачлагатай оролцож, өвөлжилт хүндэрсэн нутгийн малчдад нийтдээ 21.040.000 төгрөгийн хандив өргөсөн аж. Төрийн тэргүүний санаачилсан аянд идэвх, санаачлагатай оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тус ажлыг зохион байгуулагч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар талархал ирүүлжээ. Уг талархлын бичигт “Монгол Улсын эдийн засгийн суурь салбар болсон мал аж ахуйд тохиолдсон өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн үеэр орон даяар зарласан “Малчиддаа туслая” аянд нийгмийн ухамсараараа тодорхой үүрэг гүйцэтгэн оролцож, эд хөрөнгө, бараа материал, өвс тэжээлийн хандив өргөн, уудам дэлгэр орныхоо эзэн нь болон амьдарч буй малчиддаа халуун сэтгэлийн дэм үзүүлсэн танай хамт олонд аяныг санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч, зохион байгуулагч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны нэрийн өмнөөс таралхал дэвшүүлье. Сайхан сэтгэлийн үзүүр шар тосоор бялхаж, Монгол малын арвин цагаан буян дэлгэрэх болтугай” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top