Монгол Улс өнгөрсөн тавдугаар сард Т-Батаар гэх динозаврын ясыг гэрт нь эргүүлэн авчирсан. Харин Япон улсад “Азийн динозавр судлах нийгэмлэг” байгуулагдсан гэнэ. Энэхүү нийгэмлэг Орос, Монгол, Хятад, Тайланд, Өмнөд солонгос болон Японы гэсэн зургаан орны эрдэмтэдээс бүрдсэн нийгэмлэг юм.
Шинээр нээгдэж буй шинжлэх ухааны нэгдлийн судалгааны зохицуулах төв нь Японы Кацуяса хотын музей байх юм байна. Нийгэмлэгийн захирлаар Монголын палентологийн хүрээлэнгийн захирал, доктор Р.Барсболд “Судлаачдыг багагүй сенсацууд хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн тус нийгэмлэг нь жилд нэг удаа эрдэм шинжилгээний бага хурал болон шинжлэх ухааны материалуудыг нийтлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )