Төрийн их сургуулиудын захирлуудын сонгон шалгаруулалт өнөөдрөөс эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

Төрийн их сургуулиудын захирлуудыг сонгон шалгаруулах ажил өнөөдрөөс эхэллээ. Сонгон шалгаруулалтын материалыг өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд хүлээн авсан. Гэсэн хэдий ч олон сар өнгөрсний дараа буюу багш нарыг амарсан хойгуур сонгон шалгаруулалтыг эхлүүлж буй нь анхаарал татаж байгаа юм. 

Захирлын албан тушаалд тавигдах шаардлага нь тус сургуульд таваас доошгүй жил удирдах ажил хийсэн, мөн хоёроос дээш хэлний мэдлэгтэй, доктор профессор цолтой байх гэнэ. 

Мөн тус шалгаруулалтад МУИС-14, ЭМШУИС-16, ШУТИС-10, ХААИС-ийн захирлын суудлын төлөө 10 хүн тус тус өрсөлдөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top