Гурван хүн живжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

Булган аймгийн Орхон сумын нутагт Орхонд гол гурван хүн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын иргэн 10 настай О, Архангай аймгийн иргэн 24 настай Э, Булган аймгийн харьяат 37 настай Н нар усанд живж нас баржээ.

Мөн Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо, Яармагийн гүүрний доор усанд живж нас барсан хүн байна гэх дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийн газар очиж шалгахад 40-45 насны, 160 см өндөр, нэр, хаяг тодорхой бус эрэгтэй хүний цогцос олдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top