Аянганд цохиулан амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 192 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Иргэд золгүй байдлаар амиа алдсан цөөнгүй тохиолдол гарчээ. Тухайлбал, Завхан аймгийн Идэр сумаас 10 км-ын зайд Балбар овооны орчим 57 настай Ж, 31 настай Э нар аянганд цохиулан амиа алджээ.
Сүүлийн өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг бороо орж байгаагаас гол усны түвшин нэмэгдэж, иргэд амиа алдах нь цөөнгүй байгаа тул учир ч болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top