”Их хурд 6” уралдаан болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

Гурван жил тутам зохион байгуулагддаг хурдан морьдын “Их хурд-6” уралдааныг  энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулахаар болжээ. Тус “Их хурд-6” уралдааны үеэр хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ММСУХ-ны тэргүүлэгчид ярилцан зөвшилцөөд салбар уяачдын холбоодод энэ чиглэлд анхаарч, хууль журмын дагуу ажиллах уриалгыг хүргүүлэхээр болсон байна. Эл Уралдааныг морин спорт уяачдын холбооноос зохион байгуулдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top