Өнөөдөр хуульчдын нэгдсэн бүртгэлийн хугацаа дуусаж байгаа бөгөөд энэхүү бүртгэлд хамрахдаа өргөдлийн маягтын дагуу гаргасан хүсэлт, хуульчийн гэрчилгээний эх хувь, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай юм байна. Бүртгэлд хамрагдсанаар хуульчдын холбооны гишүүнчлэл, шүүхэд төлөөлөх буюу өмгөөллийн эрх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нөхөрлөл байгуулах эрхтэй болно. Хэрэв хуульд заасан хугацаанд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй бол хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох аж.

Сэтгэгдэл ( 0 )