Америкийн алдарт мотоциклчин 482 км/цаг хүргэх оролдлого хийх үедээ осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр 44 настай Билл Уорнер "Сузуки-Хаябуса" мотоциклоороо 458 км/цаг хүргэх үедээ удирдлагаа алдан осолдож, нэг цагийн дараа таалал төгссөн аж. “Биллийн амжилтыг хэн ч давтаж чадахгүй ба түүн шиг мотоциклчин болно гэдэг баргийн хүний чадах ажил биш” хэмээн Тима Келли дурсан ярьжээ.
Билл Уорнер жил бүр экстрем-мотоциклчдийн уралдааныг зохион байгуулдаг "Лоринг тайминг" нийгэмлэгийн тэргүүн байсан аж. Тэрээр 2011 онд тоноглосон “Сузуки” мотоциклоор 500 км/цаг хүргэн дэлхийн дээд амжилт тогтоож байжээ.


Сэтгэгдэл ( 1 )
R.I.P