1562 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

Орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээлийн систем хэрэгжиж эхэлснээс хойш 17 хоногийн статистик мэдээллийг хүргэе. Энэ хугацаанд иргэд 167.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргажээ. Харин банкууд 1562 иргэнд 77.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байна.

Мөн олгосон ипотекийн зээлээс 771.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 11 мянга 925 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 338.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top