Жолооны үнэмлэхний хэвлэлт зогсч, үнэмлэх олгохгүй байгаад жолооч нар нэлээд бухимдалтай байгаа билээ. Тэгвэл Замын цагдаагийн газар жолооны үнэмлэх хэвлэдэг машинаа шинэчилсэн боловч эвдрэлтэй байгаа учраас үнэмлэх хэвлэх боломжгүй болчихоод байгаа юм. Гэхдээ жолооны үнэмлэхний оронд түр үнэмлэх олгож байгаа. Харин жолооны үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн иргэдийн үнэмлэх 20-25 хоногт гарч байгаа аж.
Тэгвэл сайн мэдээ дуулгахад, ирэх даваа гарагаас шинэ машинаа ашиглаж, үнэмлэхээ хэвлэж эхлэх гэнэ. Тэгэхээр шинээр жолооч болж байгаа жолооч нарын үнэмлэхийг ирэх долоо хоногоос хэвлээд эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 4 )
болоош дээ
үнэмлэхээ авах юмсан үнэмлэхгүй машин барьж явах ядаргаатай юмаа
Энэ карт хэвлэдэг машиныг Тэмvvжин сайдын Смарт Солюшнз компани шахсан. Захирал нь Солонго гэдэг авгай байдаг ба юу ч хэлээд нэмэргvй юм бна лээ. Урьд нь зvв зvгээр байсан vнэмлэх энэ компаниас болж сvvлийн 3н жил асуудалтай байна.