"Хонь, ямааны баяр 2013" аялал жуулчлалын өдөрлөгийг Өвөрхангай аймгийн Зүүн-Баян-Улаан сумын “Шандны ар” гэдэг газар малчин А.Дэмбэрэлийн хотонд энэ сарын 18-нд зохион байгуулах гэж байна. Дээрх уламжлалт арга хэмжээг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, “ДМД” аялал жуулчлалын компани хамтран зохион байгуулж байгаа аж.
Хонь, ямааны баяр нь нүүдэлчин Монголчуудын уламжлал соёл болсон мал аж ахуй, нүүдэлчдийн амьдралын онцлогийг гадаад, дотоодын жуулчдад таниулахаараа ач холбогдолтой юм. Тус өдөрлөгийн үеэр "Шагай харвах", "Шагай няслах", "Шагай атгах", "Хонь, ямаа холбох", "Хонь, ямаа тоолох" зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулах юм байна.




Сэтгэгдэл ( 0 )