Айфон хүний аминд хүрэв

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

Хятадад нэгэн бүсгүй цэнэглэж байсан утсанд нь дуудлага ирэхэд шууд аваад ярьснаасаа болоод амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач Ма Айлунь бүсгүйн том эгч интернэт дэх бичил блогтоо энэ талаар өгүүлээд тэдний гэр бүл “Applе” корпорациас “болсон явдлын” талаар тайлбар хүлээж байгаагаа мэдэгдсэн байна. “Миний дүүд тохиолдсон энэ золгүй явдлын талаар мэдмэгц айфон эзэмшигчид утсаа цэнэглэж байх үедээ утсаар ярихаас болгоомжилно гэж найдаж байна” хэмээн тэрээр бичжээ.

Цэнэглэж байсан айфон маркийн утсаараа ярьснаас болж тогонд цохиулж нас барсан бүсгүй Шинжаан-Уйгурын автономит тойрогт оршин суудаг, 23 настай Ма Айлунь онгоцны үйлчлэгчээр ажилладаг байжээ. Орон нутгийн цагдаагийн газраас ч бүсгүйг тогонд цохиулсны улмаас нас барсан гэдгийг баталсан ч нөхцөл байдлыг дахин нягтлан шалгах шаардлагатай тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хараахан эрт байна хэмээн мэдэгдсэн аж. “Apple” корпорацийн зүгээс энэ хэрэгт холбогдуулан талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлээд мөрдлөгийн явцад туслалцаа үзүүлэн, хамтран ажиллахаа мэдэгджээ.


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

hytad ym bol hohino

1  |  0
zochin(103.26.193.15) 2025 оны 03 сарын 13

ee burhan min hytad mongol ni hamaa algaa saihan l ohin baina. bas laav eej ah duugee hetsuu baidald oruulj baigaa shuudee.zambaraagui zugeer baij hytadiig yum bolgond haraaj zuhdegee bolioch horsh uls baij ene baidalaas chin bolood gemgui daruu morooroo mongolchuudiig maani buruu oilgood honzognood baival yuah yum be.teneg archaaguigee hend gaihuulaad bainaa.

1  |  0
jj(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

erne aiphone barih hereggvi ym bnda

1  |  0
hhh(182.160.9.224) 2025 оны 03 сарын 13

hytad ym bol xoxino

1  |  0
hhh(182.160.9.224) 2025 оны 03 сарын 13

hytad ym bol xoxino

1  |  0
Zochin(202.179.8.82) 2025 оны 03 сарын 13

hytad utas l bsan yum bgaz

1  |  0
gh(108.247.248.150) 2025 оны 03 сарын 13

made in china Iphone-l baij dee hoorhii

1  |  0
Top