Жиргээ хар азарга аман хүзүүджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

МЗХ өнгөрсөн жилээс эхлэн Үндэсний их баяр наадмаар хүй 7 худагт Залуусын наадмыг зохион байгуулж, Монголын залуусын нэрийн өмнөөс уралдах шандаст хурдан хүлгийг сойж, уралдуулж эхэлсэн юм. Монголын залуусын нэрийн өмнөөс уралдсан хар азарга нь өнгөрсөн жил 11-д давхиж байсан бол энэ жилийн наадмаар аман хүзүүдсэн нь залуусыг цаашид улам илүү хурдтай, амжилт бүтээлтэй ажиллахыг бэлэгдлээ. “Жиргээ” хар азарга хэмээн нэрийдсэн Монголын залуусын шандаст хурдан хүлэг ирэх жилийн наадамд “өнгөлнө” гэдэгт итгэлтэй байна. Дашрамд дурдахад Жиргээ хар азаргыг МУ-ын тод манлай уяач Д.Онон унаа сойлгыг нь тааруулжээ. Залуусын маань амжилт бүтээл жил жилийн наадмаар өөрийн дэмжиж, сэтгэл догдлон хүлээдэг хурдан хүлэг Жиргээ хар азарга шиг ээ өөд өөд нь дэвшиж байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top