Долоон настай хүү мориноос унаж нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 31 хүүхэд унаж бэртжээ. Тэдгээр хүүхдүүдээс 5 нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Харин нэг хүүхэд нас барсан эмгэнэлтэй хэрэг гарчээ. Нас барсан хүүхдийн талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтнээс тодруулахад "Төв аймгийн жаргалант сумын өдөрлөгийн үеэр долоон настай эрэгтэй хүүхэд нас барсан. Нас барсан хүүхдийн хувьд хамгаалалтын хувцасгүй байсан. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уралдаан болсон байна. Хүүхдийн хувьд эмнэлэгт хүрч амжаагүй замдаа нас барсан" гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(76.170.253.157) 2025 оны 03 сарын 13

mongolchuud neeree buruu sonsoogui l bol xaana yamar nair naadam baina bugdiig ni algasaxgui shuu. bur suuldee neg aimagiin odorlogoor xyrtel mori yralduulj mal xuuxed 2-g tamlaj oorsdiinxoo zugaag gargax yum aa. nerteigeer ni udeshlegeree mori uralduulaach

1  |  0
Top