Манай улсын хэмжээнд хагас жилийн байдлаар нийт 640 мянга орчим толгой мал хорогдоод байгаа аж. Хорогдсон малын тоо өнгөрсөн оныхоос 20 хувиар нэмэгдсэн байна. Үүнд 278 мянган толгой хонь хорогдсон байгаа нь хамгийн хорогдол ихтэйд орж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 1100 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд өнгөрсөн оныхоос 5.7 хувиар өсчээ. Энэхүү үнийн өсөлтөд зэсийн баяжмал, газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.8-76.1 хувиар, ус, ундаа, шар айраг, ган төмөр хийц, хиаман төрлийн бүтээгдэхүүн, зүсмэл материал, хивс, гурил, барилгын модон хаалга, цонх, ноолуур, бетон зуурмаг, савласан ногоон цай зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.1 хувиас 6.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )