НИТХ-ын дарга Д.Баттулгын урилгаар Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк болон албаны төлөөлөгчид Улаанбаатар хотод албан ёсны айчлал хийж байна. Зочдыг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа.
Д.Баттулга дарга уулзалтын үеэр Улаанбаатар, Сөүл хотуудын байнгын хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархал илэрхийлээд, Сөүл хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчууд, тэр дундаа Улаанбаатарчуудыг харж хандаж байхыг ирсэн зочдоос хүслээ. Сөүл хотод ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн 70-80 хувь нь нийслэлийн иргэд байдаг байна. Мөн Улаанбаатар Сөүл хотуудын найрамдалт харилцаа өргөжин, хөгжихөд үр дүнгээ өгсөн айлчлал болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )