Загварын тайзнаа жүжигчин мэргэжлийнхээ давуу талыг гаргаж, бусдаасаа ялгарч чаддаг Топ модель бол Д.Пүрэвсүрэн. Арван жилийн жаахан охин байхдаа Алтны магнат гэх тодотголтой эртэй амьдрал зохиосноосоо хойш хэвлэлийнхний анхаарлаас гарахаа больсон энэ бүсгүй шинэ амьдрал зохиогоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэрчлэн дахиад үрийн зулай үнэрлэснээсээ хойш “Ларьдма” кинонд тоглож, эргэн гарч ирсэн ч, өмнөхтэйгөө харьцуулбал нэлээд чимээ багатай байхыг эрхэмлэх болсон нь анзаарагдаж буй. Тэгвэл жүжигчин, модель бүсгүй маань саяхны нэг өдөр телевизийн нэвтрүүлэгт оролцож нэлээд чөлөөтэй яриаг өрнүүлсний дотор өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэндээ ихэд азжаргалтай инээмсэглэж чаддаг болсноо ярьсан юм. Түүний мөрөөдөл нь шүдээ маш гоё болгон янзлуулж, өөртөө итгэлтэйгээр азжаргалтайгаар инээж чаддаг болох байсан аж. Тиймээс ч Топ модель бүсгүй Солонгост очиж шүдээ янзлуулан мөрөөдлөө биелүүлсэндээ тунчиг сэтгэл хангалуун явдаг аж. Түүнд өөр засуулж, янзлуулахыг хүсдэг зүйл байхгүй гэсэн.

Сэтгэгдэл ( 6 )
харин тиин энэ сэтгүүлчид алтны магнат энэ тэр сэтрээ болимоор юм
нөгөө юмаа татуулсан л даа
Yooy puujeegiin talaar medee oruulah bolgond ehend ne: 10 jiliin suragch bhdaa altnii magnattai suuj huuhed turuulsen bla bla. Teriig ne hun buhen l medne shdee.