Гэрэлтүүлгийн шонг буулгана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарим гэрэлтүүлгийн шонг буулгах дүгнэлт гаргалаа. Тодруулбал,  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “UB palace”-ын урд талын спорт цогцолборын гаднах 30 метр өндөр дөрвөн ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгахаар болжээ. Учир нь тэдгээр шон бэхэлгээ муутай бөгөөд нурах эрсдэлтэй гэж үзэж, дээрх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ долоо хоногтоо багтаан буулгах тухай албаныхан мэдээлсэн юм. Иймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газраар дамжуулан аюулгүй байдлыг хангаж, энэ долоо хоногтоо багтаан буулгахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top