Энэ сарын 20-нд улсын хэмжээнд ургац хураалт эхэлнэ гэж ҮХААЯ-наас мэдээллээ. Энэ зун бороо ихтэй байсан ч ургацад нэг их нөлөөлөөгүй юм байна. Гэхдээ найм, есдүгээр сард бороо их орвол ургац хураах ажил хойшлоно гэв. Одоогоор эрт ургацын хүнсний ногоо боловсорч гүйцсэн бөгөөд худалдаанд гарч эхлээд байгаа юм.
Энэ онд улсын хэмжээнд 60 гаруй мянган иргэн, 339 аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо тариалсан нь дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж холбогдох яамнаас мэдээлсэн. Нийт 400 гаруй мянган га талбайд үр тариа,төмс, хүнсний ногоо тариалсан. Үүний 293 мянган га талбайд үр тариа, төмс 13.8, хүнсний ногоо 7.1, тэжээлийн ургамал 9.4 мянган га талбайд суулгасан ба ургац сүйдсэн тохиолдол бараг гараагүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )