Тахлын нян илэрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 17

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт хэд хэдэн тарвага хүний нөлөөлөлгүүр үхжээ. Үхсэн тарвагыг орон нутаг дахь холбогдох байгууллагад шинжлэхэд тахлын сэжигтэй хэмээн үзээд зохих дээжийг эцэслэн батлуулахаар төв рүү явуулсан байна. Дашрамд дуулгахад, долоон жилийн өмнөөс тарвага агнахыг хориглоод байгаа. Хэрэв тарвага агнавал унаа, зэвсгийг нь хурааж, сая гаруй төгрөгийн шийтгэл ногдуулж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top