Цагдаагийн байгууллагын 92 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол олгох болон төрийн одон медаль, Хууль зүйн яам, цагдаагийн байгууллагын шагналаар шагнах ёслолын ажиллагаа 2013 оны 07-р сарын 17-ны өдөр ЦЕГ-т болов.
Шагналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт гардуулан өгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан цагдаагийн болон дотоодын цэргийн 18 алба хаагчийг төрийн дээд одон медалиар шагнаснаас “Цэргийн гавьяаны одон”-гоор ЭЦГ-ын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Ариунболд, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад С.Булгантамир нарын 4 алба хаагчийг, “Алтангадас одон”-гоор Дотоодын цэргийн 8О5-р ангийн тогооч Г.Мягмаржав нарын 3 алба хаагчийг, “Цэргийн хүндэт медаль”-иар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын байцаагч Ж.Сүх-Очир,ЦЕГ-ын авто баазын токарьчин цагдаагийн ахлах ахлагч Д.Оюунцэцэг, мөн баазын жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.Ганбаатар нарын 9 алба хаагчийг шагнасан байна.
Хууль зүйн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр 27 алба хаагч,
ЦЕГ-ын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 44 алба хаагчийг шагнаж урамшуулсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар хугацааны цагдаагийн хурандаа цолоор ЗЦГ-ын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мөнхбаярыг, цагдаагийн хошууч цолоор Чингэлтэй дүүрэг дэх тасгийн хэрэг бүртгэлт хариуцсан орлогч Б.Амарсанаа нарын 2 алба хаагчийг,
Хугацааны өмнө цагдаагийн хурандаа цолоор Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга П.Оростогоо нарын 5 алба хаагчийг, цагдаагийн дэд хурандаа цолоор Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын дарга Н.Батбаяр нарын 7 алба хаагчийг, цагдаагийн хошууч цолоор Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч Ж.Шаравнямбуу нарын 8 алба хаагч, цагдаагийн ахмад цолоор ЗЦГ-ын Хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтсийн 1-р тасгийн байцаагч Д.Золбоо нарын 3 алба хаагчийг, ахлах дэслэгч цолоор МШУТ-ын инженер Г.Чагнаадорж нарын 2 алба хаагчийг,
Зэрэг дээгүүр цагдаагийн хурандаа цолоор ЭЦГ-ын 1-р хэлтсийн тасгийн дарга А.Энхтөр нарын 4 алба хаагчийг, ахлах дэслэгч цолоор 1, цагдаагийн дэслэгч цолоор 2 алба хаагч нар тус тус шагнасан байна.

Сэтгэгдэл ( 0 )