Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нуурын орчимд шүлхий өвчнөөр 1181 мал өвчилжээ. Одоогийн байдлаар 944 малыг устгалд оруулсан байна. Мөн энэ сарын 16-ний байдлаар тус аймгийн 13 суманд 441.4 мянган малыг вакцинжууллаа. Баян-Өлгий аймагтай хиллэж буй Ховд, Увс аймгийн дөрвөн суманд шүлхийд мэдрэмтгий 1.2 сая малыг вакцинжуулахад шаардагдах 1.480 литр вакцин, 19.4 мянган зүү тариур мөн Баян-Өлгий аймгийн 1.95 сая малыг вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )