Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот орчимд үерийн аюултай түвшинг давсан байна. Мөн түүнчлэн Ховд гол Мянгад сум, Хэрлэн голын нийт уртын дагууд, Увс нуурын сав Хархираа голууд үерийн түвшинг тус тус давсан байна. Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

2013 оны 07 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2013 оны 7 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     19, 21-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 22-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-22-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top