Оюутнууд өнөөдрөөс эхлэн зам засварын ажилд оролцож эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Оюутан залуусыг цагийн ажилд хамруулах зорилготойгоор "Ажилтай орлоготой монгол залуу" хөтөлбөрийн хүрээнд "Ажлын гараа" төлсийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Төслийн хүрээнд оюутнууд тариа хураах, хадлан бэлтгэх, малчдын малын саравч барих, зам засвар, барилга, уул уурхай гээд олон салбарын ажлыг цалинтай гүйцэтгэх юм. Тэгвэл уг ээлжийн залуусын нэг хэсэг болох 15 оюутан өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай зам тавих ажилд гар бие оролцож эхлэх юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top