Улаанбаатар-Хэнтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баярын үеэр "Зүүн бүсийн их хурд" морин уралдаан болно. Үүнтэй холбоотойгоор Өмнөдэлгэр сумын уугуул Г.Баярмагнай захиралтай "Атибус" компанийн хамт олон  нутгийнхандаа бэлэг барьжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн ойн баяр наадмаар буюу энэ сарын 25-ны өдөр тус компани дөрвөн том оврын автобусаар Хэнтий рүү үнэгүй тээвэрлэхээр болсон аж. Уг автобус энэ сарын 25-ны өдрийн 10.00, 17.00 цагуудаас тус бүр хоёр автобусаар Офицеруудын ордны өмнөх зогсоол дээрээс Улаанбаатар-Хэнтийн чиглэлд хөдлөх юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top