Байшин шатсан дуудлага иржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 3, гал түймрийн зөрчлийн 1, аврах ажиллагааны 1 дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангиуд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-ийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг очиход 5х9 метрийн хэмжээтэй, дөрвөн айл түрээслэн амьдардаг 2 давхар байшингийн 2 дугаар давхарын дотор тал, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top