Томоохон гол мөрөн үерийн хэмжээнд хүрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Монгол орны баруун хэсгийн томоохон гол мөрөн үерийн хэмжээнд хүрчээ. Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот орчимд үерийн аюултай төвшинг давсан байна. Мөн Ховд гол Мянгад сумыг, Хэрлэн голын нийт уртын дагууд, Увс нуурын сав Хархираа гол үерийн төвшинг давсан мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас өглөө. Тиймээс дээр дурдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top