Халдварт өвчин ихэсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт халдварт өвчний 9812 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4413 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Эмч нарын хэлж байгаагаар нийт халдварт өвчний дотор цочмог халдварт өвчин БЗХӨ, сүрьеэ багагүй хувийг эзэлж байгаа аж. “Нийслэлийн хэмжээнд авч үзвэл Налайх болон Багануур дүүрэгт халдварт өвчин өндөр байна. Цочмог халдварт өвчний дотор салхин цэцэг, улаан эсэргэнэ,  хоолны хордлого, гар хөл амны өвчин, менингит өмнөх оны мөн үеэс өссөн. Харин гепатит гахай хавдар, цусан суулга, сальмонеллёз, улаанууд зэрэг өвчин буурсан” гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top