Хүчингүй зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хамтран хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээ авч, ажиллаж байгаа. Энэхүү хүрээнд БОНХЯ-ны харьяа Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх алба байгуулж, стандартын бус мод худалдаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож эхэллээ. Тус албанаас бидний нэрлэж заншсанаар "44-ийн зах" буюу Төмөр замын "Ачиж буулгах зориулалтын анги"-ийн газар дээр байрлаж байсан захын үйл ажиллагааг нь зогсоосон байна. Уг захын барилгын материалын худалдаа явуулах зөвшөөрөл нь 2002 онд дууссан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн турш хугацаа нь дууссан, хүчингүй зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг байсан нь тогтоогдсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top