Сүхбаатар дүүргийн Нийслэлийн засаг захиргааны тавдугаар байранд үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар байршлаа өөрчилхөөр болжээ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь "Улаанбаатар хотын банк"-ны 10 дугаар давхарт нүүж орохоор зэхэж байгаа аж. Тендерт оролцогч, үйлчлүүлэгч та бүхэн ирэх даваа гараг буюу энэ сарын 22-ноос эхлэн шинэ байранд очих буюу 7575-7804, 7575-7810 утсаар харилцах боломжтой юм. Харин хаяг байршил хэрхэн солигдож байгаа талаар лавлах шаардлагатай бол 9929-8656 утсаар хандаж болох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )