Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэгчээр сүүлийн үед баячууд хоорондоо сүжрэх нь ихэссэн. Тэр ч бүү хэл дэлхийд зартай баячууд, холливудын ододтой цэнгэхийг илүүд үздэг болсон нь шинэ цагийн баячуудын цээжний өвчин гэлтэй. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн О.Содбилэгийг гэргий Э.Туул дэлхийд алдартай "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч холливудын од Парис Хилтонтой хамт авхуулсан зургаа фэйсбүүк хуудаснаа тавьж дуулиан тарьж байсан удаатай. Харин энэ удаагийн дуулианы эзнээр "Хас"-ын гэгдэх Ч.Ганхуяг тодроод байна. Тэрбээр Норвегийн ханхүүгийн төрсөн өдрийн баярт уригдан өнөөдөр өглөө Буянт-Ухаагаас морджээ.
Норвегийн угсаа залгамжлах Ханхүү Хаакон 2008 онд Монголд төрийн айлчлал хийсэн удаатай. Хаакон нь 1973 оны 7 дугаар сарын 20-нд төрсөн юм. Тэрээр 2001 оны 8 дугаар сарын 25-нд хатагтай Метте-Марит Тиессем Хойви-той гэр бүл болж угсаа залгамжлах охин Ингрид Александрагаа 2004 онд, мөн Ханхүү Сверрег 2005 онд өлгийдөн авсан байдаг.
Ханхүү Хаакон Норвегийн усан цэргийн ангид цэргийн алба хаасан бөгөөд АНУ-ын Калифорни мужийн Берклейн их сургуулийг 1999 онд улс төр судлалын чиглэлээр төгссөн боловсрол өндөртэй нэгэн. Тэрээр Осло хотын их сургууль болон Лондон хотын Эдийн засгийн сургуульд суралцаж, 2003 онд хөгжиж буй орнуудын судлал болон олон улсын худалдааны харилцааны асуудлаар магистрийн зэрэг хамгаалсан гээд юм юмны л захтай "нөхөр" гэдэг.




Сэтгэгдэл ( 10 )
300 Төгрөгийн үнэтэй хар талх дээрээс нь шоучин хар авгайгаа авж очоод сюрприз барихгүй юу гитлер царайт минь бас УИХ гишүүн болох санаатай
nuguuduul n talkhnii une asuukh vii dee
khasbankiig anh iveen tetgej ehluulsen hun ni norvegiin hatan haan gej ih olon jiliin umnu sonsoj baisan yum bn
таалагддаг залуу зөв ш дээ
Ийм зургийг ойр дотныхон нь өгдөг байх даа.
heg l taaalagddaggui zaluu
Ene er n uls torch baisnaas jujigchin showchin baival yag taarna daa
Unen l baigaasai. Urisiin bolob u huurhii niited medeelj yabahaar yadagiin bol nuguu shinechlelee hiihgvi yagaab
Юмтай хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү чамд хамаа байна уу сэтгүүлч ээ