Эхнэр хүүхдээ хаяж, олны хэл амыг үл тоон "Киви" хамтлагийн экс гишүүн Халиунтай гэр бүлийн амьдрал эхлүүлсэн Анхаа хүргэн хүү хүчтэйн үлгэрийг харуулж хөөрхөн гэргийдээ үнэтэй машин бэлэглэн аархаж явсан нэгэн. Тэд хамтын амьдралаа эхлүүлснээс хойш хүүтэй болж амьдрал нь тэгширсэн ч нэг л зүйл дутуу байгааг анзаарчээ. Энэ нь Монголчуудын эртнээс нааш хэлдэг, ярьдаг байсан "Нэг хүүхдийг огт хүүхэдгүйд тооц, хоёр хүүхдийг нэг хүүхэдтэйд тооц" гэх үг. Тэд 5 настай хэдий ч кикбоксоор хичээллэдэг хүүгээ дүүтэй болгох төлөвлөгөө зохиосон нь өдгөө биелэлээ олж энэ сарын 14-ний өдөр хүүтэй болжээ.
Цагтаа Засгийн газрын даалгавараар дэлхийг хэрэн хэсүүчилж чамгүй "зоос" халаасласан овжин хосууд баячуудын жишгийг дагаж үнэтэй эмнэлэг, гадаад эх баригчийг сонгосонгүй. Харин харъяалалынхаа дагуу I амаржих газар төржээ.

Сэтгэгдэл ( 3 )
nairuulgatai bichih gd ydtsan bichhin setgvvlch!!!!!!
az jargal husie
Uu yamar huurhun yum be. Goy hosuuddaa az jargal hamgiin sain saihniig husie