Байранд гал тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 19

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Жанжины гудамжинд өчигдөр нийтийн байрны 1 тоотын хаалганы өмнө гал тавьсан гэх хэрэг гарчээ. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоолгохоор Онцгой байдлын жижүүрийн бүрэлдэхүүн ажиллаж байна.  Өчигдрийн байдлаар Аврах гал унтраах анги 3 гал унтраасан бөгөөд байшин шатсан 2, машин шатсан 1, өвс шатсан 1, хог шатсан 1, цахилгаан хэрэгсэлтэй холбоотой 1 дуудлагууд иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top