ШӨХТГ-аас “Хүчит шонхор” захад өнгөрсөн сард шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлж, улмаар “Хүчит шонхор” ХХК-ийн захирал Т.Сайнхүүд 110 сая төгрөгөөр торгох албан бичиг хүргүүлсэн байна. Ижил хэмжээтэй талбайтай түрээслэгчдээс харилцан адилгүй түрээс авч байсан нь шалгалтаар илэрч зургадугаар сарын 3-нд зөрчлөө арилгахыг сануулжээ. Харин өнөөдрийг хүртэл байдал хэвээр байсан тул ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-ийг үндэслээд 110 саяар торгохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )