Хилээр алт гаргахыг завджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 19

Замын-Үүдээс БНХАУ руу өчигдөр зорчих гэж байсан галт тэргэнд дөрвөн кг алт нууж, хууль бусаар хил гаргах гэж байсныг Гаалийн газрын ажилтнууд илрүүлжээ. Дөрвөн кг алт нь зах зээлийн үнээр 350 орчим сая төгрөг юм. Энэ хэрэгт галт тэрэгний ажилтнуудыг холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. Учир нь Сэжигтэн алтыг ачаа тээвэрлэлтийн галт тэргэнд маш нууц газар хадгалсан байжээ. Хэргийг Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top