Өнөөдөр эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний шинэ үнэ тарифын талаар мэдээлэл хийлээ. Уг салбар одоогоор 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа бөгөөд одоо мөрдөгдөж байгаа үнэ тарифаар цаашдаа ажиллавал эрчим хүч доголдолд орж болзошгүй талаар албаныхан хэллээ. Тиймээс айл өрхийн хувьд 150 кватт хүртэл цахилгаан ашигладаг бол нэг кваттад 79 төгрөг төлж байхаар болгожээ. 150 кваттаас илүү хэрэглээтэй бол 96 төгрөгийг төлөх юм байна.Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөх тарифыг 20 хувь, уул уурхайн компаниудад 30 хувиар нэмсэн байна.
Харин дулааны үнийн тухайд, амьдран суугаа байр, байшингийн м/кв-ын хэмжээнээс хамаарч 3-10 мянган төгрөгийн суурь хураамж сар бүр төлж байхаар боллоо. Тодруулбал, 40 м/кв талбайд оршин суудаг өрх 3.000 төгрөг, 40-80 м/кв бол 5.000 төгрөг, 80 м/кв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг сар бүр төлөх ажээ.
Эрчим хүчний үнэ тарифын шинэ зохицуулалтыг наймдугаар сараас мөрдөж эхэлнэ.

Сэтгэгдэл ( 1 )
Суурь хураамж гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ?сайтар тайлбарлаад өг дөө