Монгол иргэдийн шенгений визийн мэдүүлгийг хүлээн авахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 19

Бүгд Найрамдах Чех Улс, Эстони Улсын хооронд байгуулсан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь 7 дугаар сарын 18-наас эхлэн Эстони Улсад зорчих бүх төрлийн паспорттай монгол иргэдийн богино хугацааны шенгений визийн мэдүүлэг хүлээн авч шийдвэрлэж байхаар боллоо.

Урьд нь манай иргэд Эстони Улсад зорчихын тулд тус улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд хандах шаардлагатай байсан бол 7 дугаар сарын 18-наас эхлэн эх орондоо виз мэдүүлэх боломжтой болов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d.a (49.0.196.63) 2025 оны 03 сарын 13

yostoi

1  |  0
gang(202.126.91.157) 2025 оны 03 сарын 13

estonid ochijyu ch hiih yum

1  |  0
Top