Монголчууд Оросын “танкийн биатлон”-ыг нэвтрүүлэх үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 21

Монголын армийн офицеруудын төлөөлөгчдийн сонирхолыг оросын “танкийн биатлон” маш их татсан гэж Цэргийн төв тойргийн хэвлэлийн албаны төлөөлөгч Анатолий Фомичев уламжилсныг Оросын дуу хоолой мэдээлжээ. Цаашлаад Монголын армийн төлөөлөгчид Челябинск мужийн Чебаркулийн хээрийн сургуулилтын полигоны “танкийн биатлонтой танилцсан. “Бид ОХУ-ын БХЯ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Өнөөдөр бидэнд танкийн биатлоны маш сонирхолтой тэмцээний төрлийг үзүүллээ. Бид ийм төрлийн тэмцээнийг манай армид нэвтрүүлэх тухай бодоцгоож байна. Манай танкууд болон танкийн экипажуудыг бэлтгэх арга барилууд нь ижил байдаг ” гэж Монголын армийн Ерөнхий штабын ахлах офицер хурандаа Н.Борын хэлсэн үгийг Фомичев иш татан ярьлаа. Төлөөлөгчийн хуучилснаар, Монголын төлөөлөгчид тус улсын БХЯ-ны нэрийн өмнөөс шилдэг танкийн экипажид дурсгалын цаг гардуулжээ. “Танкийн биатлоны” хөтөлбөрт “ 6,1 км замд янз бүрийн саадтай замыг туулж, 0,9 -2,2 км хүртэл зайтай гурван төрлийн байг буудах зэрэг далгаврууд өгөгджээ. Экипажийнханд гаргасан алдаа бүрт нь 0,5 км зайтай замаар тойрох торгууль хүлээх аж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dondog(203.91.117.4) 2013 оны 07 сарын 21

hahahahahiimchsetgyylchbaihgej dee hahahahahahahahahodooniimanguu

0  |  0
ккк(182.160.4.163) 2013 оны 07 сарын 21

батальон гээч. биатлон гэдэг чинь цанатай буудлагыг хэлдэг ш дээ

0  |  0
Top