Хоёр давхар байшин шатлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 21

Нарны гүүрийн баруун талд буюу ХУД-т байрлах нэгэн объектод гал гарлаа. НОБГ-ын Аврах гал унтраах ангийнхан хүч нэмэгдүүлэн ажиллаж дөнгөж сая галыг унтраалаа. Уг галын шалтгааныг эх сурвалжаас тодруулахад хувь хүний эзэмшлийн хоёр давхар байшингийн хоёрдугаар давхар нь шатсан байна. Обьектод үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд хүний амь эрсдээгүй гэнэ. Галын шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top