Нарантуулын зүүн жигүүрийн замыг хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 21

Чулуун-Овооны тойргоос Ботаник чиглэлд Шунхлайн шатахуун түгээх станцаас М-Ойл хүртэлх 600 метр замыг засч янзалж дуусч өнөө өглөө нээлээ. Энэ замыг 22-ны өглөө нээх төлөвлөгөөтэй байсан ч гүйцэтгэгч компани хугацаанаас нь өмнө ашиглалтад өгсөн нь энэ аж. Үргэлжлүүлэн Чулуун-Овооны тойргоос баруун тийш Нарантуул зах хүртэлх нэг км замыг хааж хучилтын ажлыг эхлүүллээ. Энэ амралтын өдрүүдэд багтаан тус замын ажлыг дуусгах аж. Мөн Нарантуулаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүртлэх хоёр км замын урсгал тус бүрийг хэсэгчлэн хааж хучилтын ажлыг хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top