Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

2013 оны 07 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй.  Салхи  баруун  өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан  байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2013 оны 7 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 24, 25-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүхэн цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө7-12 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө24-29 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top