”Дэнжийн мянга” шинэ хороолол Чингэлтэй дүүрэгт босно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

НИТХ-аас баталсан ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн эцсийн шалгаруулалтыг иргэд өөрсдөө хийх учиртай. Тиймээс өнгөрсөн Бямба гарагт Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15-р хорооны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ сонгох "сонгуульд" саналаа өглөө. 

Энэ хэсэгт төсөл хэрэгжүүлэх эрхийг эхний сонгон шалгаруулалтаар “Зос трейд” компани авсан бөгөөд иргэдийн олонхийн дэмжлэг авсан тохиолдолд албан ёсоор төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээр шалгарсанд тооцон Батламж гардуулах юм.

“Гэр хорооллын барилгажилт” төслийн нэгжээс өгсөн мэдээллээр санал хураалтад иргэд идэвхитэй оролцож нийт иргэдийн 67,8 хувь нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгох сонгуульд саналаа өгчээ. “Зос трейд” компани саналаа өгсөн иргэдийн 68 хувийн дэмжлэгийг авснаар дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхтэй болсон байна. Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15 дугаар хорооны 15.7 га газарт дахин төлөвлөлт хийснээр инженерийн дэд бүтэцэд холбогдсон нийгмийн үйлчилгээндээ ойр “Дэнжийн мянга” шинэ хорооллын эхний хэсэг Улаанбаатар хотод сүндэрлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.24.70) 2013 оны 07 сарын 22

Irgediig xoxirooj boon xel am gargaj ene ajiliig unagaxgvi baival xeregtei sen.

0  |  0
Top